Өмнөд Солонгост нэг өдрийн дотор коронавирусийн халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгост нэг өдрийн дотор коронавирусийн халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д коронавирусийн халдварын 103 шинэ тохиолдол бүртгэгдсэн хэмээн тус улсын эрх баригчид мэдээлжээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 85 нь дотоодоос авсан халдвар байсан нь гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Одоо тус улсад онц байдлын нэгдүгээр түвшний дэглэм үйлчилж байгаа. Энэ тохиолдолд амны хаалт зүүх, гар ариутгах зэрэг бусад халдвараас сэргийлэх арга хэмжээ хэрэгжсэн тохиолдолд олон нийтийн арга хэмжээнүүдийг зөвшөөрдөг. Харин байдал хүндэрч, халдварын тархалт нэмэгдсээр байвал хоёрдугаар түвшний дэглэмд шилжихээс өөр арга байхгүй хэмээн БНСУ-ын Ерөнхий сайд Чун Сэ Кюн мэдэгджээ.

Хоёрдугаар түвшний дэглэмд шилжвэл 50-аас дээш хүн цугларах дотоод орчны арга хэмжээнүүд, 100-аас дээш хүн цугларах гадаад орчны арга хэмжээнүүдийг хориглож, спорт, урлаг, үзвэр үйлчилгээний байгууламжуудыг хаах юм.

Эх сурвалж: Yonhap

 

 




Улаанбаатарт 23 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө