Сүүлийн гурван өдөр дараалан өдөрт 1800 гаруй машин нүүрс экспортолжээ

Сүүлийн гурван өдөр дараалан өдөрт 1800 гаруй машин нүүрс экспортолжээ

Монгол Улсаас сүүлийн гурван өдөр дараалан 1800-аас дээш машин нүүрс экспортлогджээ. Тодруулбал, Гашуунсухайт, Шивээ-хүрэн, Ханги, Ярант боомтоор наймдугаар сарын 17-нд 1809 машин, наймдугаар сарын 18-нд 1838, наймдугаар сарын 19-нд 1844 машин нүүрсийг тус тус экспортолсон байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.