Нүүрс тээврийн жолооч нарын буудлын үнийг 90 юаниар хямдруулжээ

Нүүрс тээврийн жолооч нарын буудлын үнийг 90 юаниар хямдруулжээ

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтуудаар явагдаж буй  худалдаа, ложистикийн үйл ажиллагааг хялбаршуулах үүднээс “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлж байгаа. Харин сүүлийн үед цахим сүлжээгээр тэдний буудлын үнэ өндөр, мөн БНХАУ-ын хил гаалийн ажилчид монгол жолоочидтой хүндэтгэлгүй харьцсан тухай мэдээлэл тархаад байсан билээ.

Өчигдөр БНХАУ-аас Монгол улсад суух элчин сайд Чай Вэньруй тус үйлдэлд хяналт тавьж, арга хэмжээ авахаа иэлэрхийлсэн юм. Мөн Ганцмод боомтоор нүүрс тээвэрлэж буй монгол жолооч нарын хоноглох зочид буудлын үнийг хямдруулах, нөхцөлийг сайжруулах хүлээн авч БНХАУ-ын тал зочид буудлын үнээ 90 юаниар хямдруулж, 270 юань байсныг 180 юань болгосон байна. Уг тарифыг өчигдрөөс /2020.08.20/ эхлэн мөрдөж байгаа аж.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө