УИХ-ын гишүүн С.Амарсайханы тавилттай зураг олны шүүмжлэлд өртөв

УИХ-ын гишүүн С.Амарсайханы тавилттай зураг олны шүүмжлэлд өртөв

Энэ жилийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламентын гишүүд ёстой л нөгөө “шинэ дээрээ соохолзоно” гэдэг л болж байна. Товчхондоо, тэд хууль санаачлах үндсэн үүргээсээ хазайж, ойн байцаагч, орон нутгийн удирдлагууд хугацаатай үүрэг чиглэл өгдөг зарим нэгэн болж хувираад байна. 

Цаашлаад тавилттай зураг авалт, ажил хэрэгч болж жүжиглэхийг нь ярихын биш. Одоохондоо тэднээс улс оронд хэрэгтэй хууль санаачлахыг хүлээлтгүй. 

Харин хотын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн С.Амарсайхан автомашины арын суудалд чихэвч зүүн, ном уншиж байгаа зураг авахуулсан нь олны шүүмжлэлд өртөөд байна. Учир нь зарим нэгэн “хэн ч ийм зураг авахуулж чадна. Ажлаа хий” хэмээн шүүмжилжээ.