Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгт техникийн саатал гарсан уу

Хонконг-Улаанбаатар чиглэлийн нислэгт техникийн саатал гарсан уу

Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-298 дугаартай тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:25 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн талаар бид мэдээлсэн. Харин хуваарийн дагуу тус онгоц 12:05 цагт Хонконгоос Улаанбаатар хот руу хөөрөх байсан ч техникийн саатлын улмаас одоо хүртэл хөөрөлгүй, Хонконгид саатаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлж эхэлээд байна. Тус онгоцоор нийт 262 иргэн эх орондоо ирнэ гэсэн албаны мэдээлэл байгаа юм.