Кенид 190 хүүхдийн амийг хөнөөсөн шашны гаж урсгалын удирдагч 200 жилийн хорих ял сонслоо

Кенид 190 хүүхдийн амийг хөнөөсөн шашны гаж урсгалын удирдагч 200 жилийн хорих ял сонслоо

Кени улсын шүүхээс «ертөнцийн төгсгөл»-ийг номлодог шашны гаж урсгалын тэргүүн Пол Маккензид өөрийн дагагч 190 хүүхэд, нэг насанд хүрсэн хүн буюу нийт 191 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж үзэн, 200 жилийн хорих ял оноолоо.

"Олон улсын сайн мэдээний сүм"-ийг үндэслэгч тэрээр дагагчдадаа "Есүстэй уулзаж, диваажинд очихын тулд өлсөж үхэх ёстой" хэмээн зааварчилж, албаддаг байсан бөгөөд уг хэрэг 2023 онд Кенийн Шакахола ойгоос 440 гаруй хүний цогцос олноор оршуулсан булшнаас олдсоноор илэрч, дэлхий дахиныг цочроож байв. Шүүхээс түүний үйлдлийг урьдаас төлөвлөсөн хүйтэн цустай гэмт хэрэг гэж тодорхойлоод дагагчдаа өлсгөлөнгөөр үхэлд хүргэсэн хэрэгт 100 жил, зааварчилгааг эсэргүүцсэн хүүхдүүдийг боомилж хөнөөсөн хэрэгт 100 жил буюу нийт 200 жилийн ялыг дарааллуулан эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Пол Маккензи нь үүнээс гадна терроризм, хүүхэд эрүүдэн шүүсэн хэргүүдээр үргэлжлүүлэн шүүгдэж байгаа бөгөөд түүний хамсаатан болох 28 хүнд шүүхээс 100-аас 160 жилийн хорих ял тус тус оноожээ.