The MongolZ баг ялж, финалд шалгарлаа

The MongolZ баг ялж, финалд шалгарлаа

Intel Extreme Masters (IEM) Beijing 2026 тэмцээний хасагдах шатны тоглолтууд үргэлжилж байна. The MongolZ баг ялж, финалд шалгарлаа.

Хэсгийн шатанд амжилттай тоглож, хэсгээ тэргүүлсэн The MongolZ баг хагас шигшээд шалгарсан. Харин Европын NAVI баг өчигдөр PARIVISION багийг 2:1-ийн харьцаатай буулган авснаар өнөөдөр манай багийн эсрэг тоглолоо. Ийнхүү The MongolZ баг анх удаа энэхүү тэмцээний аваргын төлөөх тоглолтод шалгарлаа. Сонирхуулахад IEM Beijing 2026 (CS2) тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар юм.