"Сүү" ХК-д 100 төгрөгөөр нэмсэн сүүний үнээ буулгах шаардлага хүргүүлэв

"Сүү" ХК-д 100 төгрөгөөр нэмсэн сүүний үнээ буулгах шаардлага хүргүүлэв

ШӨХТГ, Татварын ерөнхий газар, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүстэй хамтран “Сүү” ХК сүү, сүүн бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхэд шалгалт хийж, холбогдох гэрээ материалтай танилцах уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ. 

Коронавирусийн цар тахлаас урьдчилсан сэргийлэх чиглэлд онцгой анхаарал хандуулж байгаа цаг үед бүтээгдэхүүний үнээ 100 төгрөгөөр нэмсэн “Сүү” ХК-ийн удирдлагад албан шаардлага хүргүүлж, нэмсэн үнээ буулгахыг шаардсан аж. 

Уулзалтад оролцсон Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн төлөөлөл "Сүү бэлтгэн нийлүүлэгчдээсээ авдаг сүүний төлбөрөө есдүгээр сарын нэгний өдрөөс 100 төгрөгөөр нэмсэн учраас бүтээгдэхүүний үнээ өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн. Малчид, фермер эрхлэгчдэд сүүний урамшуулал сүүлийн хоёр жилийн хугацаанд олгогдоогүй. Мөн өвс, тэжээлийн үнэ нэмэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн жилийн өдийд фермер эрхлэгчид хадлангийн салаан дээрээс нэг боодол өвс 2,500-3,500 төгрөгөөр авдаг байсан бол одоо 5,500-6,000 төгрөгт хүрсэн" хэмээн ярьж, тайлбарлажээ. 

Хэдий ч тийм ч энэ нь УИХ, ЗГ-аас гарсан хууль, тогтоомжоор компани, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, цар тахлын цаг үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй байх чиглэлтэй зөрчилдөж байгаа аж.