Туул голын эрэгт  алга болсон 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Туул голын эрэгт алга болсон 11 настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр бага насны гурван хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 14-ний өдрийн 13:01 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлага авсан өдрөөс эхлэн долоодугаар сарын 24-нийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эрлийг түр зогсоогоод байсан.

Улмаар ар гэрээс нь хүсэлт гаргасан тул наймдугаар сарын 19-ний өдрөөс эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулж эхэлжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өчигдөр /2020.09.08/ 10:00 цагаас тус дүүргийн “Тэнгэрийн-Энерги” бясалгалын төв, “Тэрэлжийн шинэ гүүр”, “Их хуралдай”, “Байтаг богд”, ”Баянцагаан” гэдэг газруудаар 18 км-т “Туул” голын усаар завьтай, 35 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:28 цагт түр зогсоосон талаар ОБЕГ-аас мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө