Он гарсаар 1400 гаруй эмэгтэй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил гаргажээ

Он гарсаар 1400 гаруй эмэгтэй жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон зөрчил гаргажээ

Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт, шалгалтаар 2020 эхний найман сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 18,505 зөрчил илэрчээ. Үүний 1415 нь эмэгтэй жолооч байсан бөгөөд 147 нь тухайн үйлдлийг давтан гаргасан тул шуухээс баривчлах шийдвэр гаргасан байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хууль”-д заасны дагуу 400 мянган төгрөгөөр торгож, жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулдаг. Тухайн зөрчлийг давтан үйлдсэн тохиолдолд шүүхээр оруулж, долоогоос гуч хоногийн хугацаанд баривчлах шийтгэл оногдуулдаг.