Хятадад хамрын цацлага хэлбэрээр хэрэглэдэг коронавирусийн анхны вакциныг хүн дээр туршихыг зөвшөөрчээ

Хятадад хамрын цацлага хэлбэрээр хэрэглэдэг коронавирусийн анхны вакциныг хүн дээр туршихыг зөвшөөрчээ

Хонконгийн Их сургуулийн /HKU/ эрдэмтдийн гарган авсан хамрын цацлага хэлбэрээр хэрэглэдэг коронавирусийн анхны вакцины эмнэл зүйн туршилтыг явуулахаар болжээ. Уг вакциныг Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд Сямэнийн их сургууль болон эмийн үйлдвэрийн “Beijing Wantai Biological Pharmacy” компанитай хамтран бүтээсэн байна. "Синьхуа" агентлагийн мэдээлж буйгаар, энэ нь БНХАУ-ын хүнс, эмийн хяналтын газраас хүн дээр турших зөвшөөрөл өгсөн хамартаа цацдаг коронавирусийн анхны вакцин юм. Одоогоор Хятадад гарган авсан коронавирусийн зургаан вакцин эмнэлзүйн туршилтын шатандаа байгаа талаар “China National Biotec Group” компани мэдээлжээ.

Эх сурвалж: Chinadaily