Ухань хот ирэх лхагва гарагаас олон улсын нислэгээ сэргээнэ

Ухань хот ирэх лхагва гарагаас олон улсын нислэгээ сэргээнэ

Ухань хотод цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор олон улсын нислэгийг нэлээд хэдэн сарын хугацаанд цуцлаад байсан бол ирэх лхагва гарагаас эхлэн үе шаттайгаар сэргээх зөвшөөрлийг тус улсын Иргэний нисэхийн газраас өгсөн байна.

Тодруулбал, ирэх лхагва гараг буюу 16-ны өдөр БНСУ-ын T’way Air компанийн Ухань-Сөүл чиглэлийн нислэгээр эхлэх юм. Ухань хотын Иргэний нисэхийн албаны ажилтан Ли И Жуогийн хэлснээр, одоогоор 10 гаруй орны агаарын тээврийн компани Ухань хот руу олон улсын нислэг үйлдэх өргөдлөө өгөөд байгаа бөгөөд үүнд Сөүл, Бангкок, Куала Лумпур, Манила, Жакарта, Сингапур зэрэг хот, улс руу хийх нислэгүүд багтаж байгаа юм.

Олон улсын нислэгээр Ухань хотод ирсэн зорчигчид коронавирусний шинжилгээ өгч 14 хоног тусгаарлагдах юм.