Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг прокурорт шилжсэн гэдэг нь худал гэв

Ц.Элбэгдоржид холбогдох хэрэг прокурорт шилжсэн гэдэг нь худал гэв

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг Эрүүгийн хуульд зааснаар “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан” гэх  үндэслэлээр дөрвөн хэрэгт буруутган  шалгасан буй.

Улмаар түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн талаар зарим хэвлэл мэдээлсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг Ц.Элбэгдорж үгүйсгэж, өөрийн твиттер хуудастаа “Худал мэдээлэл. Хэнд ийм юм хэрэг болов!!” гэжээ.