50 жилийн хугацаанд дэлхийн амьтны төрөл зүйлийн 70% нь устаж үгүй болсон гэв

50 жилийн хугацаанд дэлхийн амьтны төрөл зүйлийн 70% нь устаж үгүй болсон гэв

“Living Planet report 2020“ буюу “Амьд байгаль-2020” тайланг Дэлхийн Байгаль Хамгаалах Сангаас боловсруулан гаргажээ.

Уг тайланд дурдсанаар

-Өнгөрсөн 50 жилийн хугацаанд дэлхий дээр амьдарч байсан амьд амьтны төрөл зүйлийн 70% нь устаж үгүй болсон,

-1970-2019 онуудын хооронд “Living Planet index” эрс буурч, биологийн төрөл зүйлийн тоо эрс цөөрч байна гэжээ.

Үүний зэрэгцээ Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын байгууллагуудын гаргаж буй судалгаагаар дулаарлын улмаас дэлхийн мөсөн гадаргын эзлэх талбай хурдацтай багасаж, хойд туйлын мөс ихээр хайлж байгаа, дулаарлын улмаас цөлжилт, хуурайшилт улам бүр нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Эх сурвалж: World Wildlife Fund