Өнөө шөнөөс ихэнх нутгаар сэрүүсэж цас, бороо орно

Өнөө шөнөөс ихэнх нутгаар сэрүүсэж цас, бороо орно

Өнөө шөнө Хөвсгөлийн зүүн, Булганы баруун хойд хэсгээр их бороо орно. Мөн өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Есдүгээр сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн ихэнх, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 13-15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 13-14-нд шилжих шөнөөс газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

40 минутын өмнө