БНХАУ-ын вирус судлаач Ли коронавирус нь хятад хүний гараар бүтээгдэж, дэлхийд тарсан гэж мэдэгджээ

БНХАУ-ын вирус судлаач Ли коронавирус нь хятад хүний гараар бүтээгдэж, дэлхийд тарсан гэж мэдэгджээ

Хонконгийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн вирус судлал, дархлаа судлалын чиглэлээр мэргэшсэн Хятадын хүндэт вирус судлаач доктор Ли Мен Ян өнгөрсөн баасан гаригт “Коронавирус нь байгалийн аргаар бус хятад хүний гараар бүтээгдэж дэлхий нийтэд тарсан. Үүнийг Бээжингийн засгийн газар өмнө нь мэдэж байсан. Хятадын засгийн газар халдварын дэгдэлтийг нуун дарагдуулж, эрдэмтэд уг вирусийг Уханий лабораторид бүтээсэн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоо гаргаж өгөх болно” хэмээн мэдэгджээ.

БНХАУ Ковид-19 халдварыг нуун далдалж, нотлох баримтыг гаргахгүй байхаар тангараг өргөсөн уг судлаач бүсгүй одоогоор АНУ руу дүрвэсэн бөгөөд өөрийнхөө байршлыг нууцлан “Loose Women” нэвтрүүлэгт оролцжээ.

Уг явдлаас хойш түүний амь насанд аюул заналхийлэл учирсан бөгөөд үүнээс болгоомжлон Хонгконгоос зугтахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Хятадын засгийн газар мэдээллийн баазуудаас "бүх мэдээллээ устгасан"гэхдээ өөрийн бүх мэдлэгээ ашиглан миний ярьсан зүйлс үнэн болохыг болохыг нотолсон тайлангаа хэвлүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

Эх сурвалж: Dailymail.com




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө