Монголын хөлбөмбөгийн холбооны дэд даргад гурван хүн өрсөлдөж байна

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд даргад гурван хүн өрсөлдөж байна

МХБХ-ны 2020 оны 05-р сарын 27-ны өдрийн Зөвлөлийн тогтоолоор МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгч нь албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, эрэгтэй дэд ерөнхийлөгчийн албан тушаал, Зөвлөлийн гишүүнээс чөлөөлсөн тул дүрмийн 28.2.17 зүйлд заасны дагуу дэд ерөнхийлөгчийн сонгууль тус Их хурлаар явагдах юм. Монголын Хөл Бөмбөгийн Холбооны ээлжит "Их Хурал" аравдугаар сарын 7-ны өдөр явагдана.

Өнөөдөр таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа "Сонгуулийн хороо" нэр дэвшигчдийн материалыг шалгаж дууссанаар бүртгэлийг баталгаажууллаа.

Сонгуулийн хорооны мэдэгдсэнээр МХБХ-ны эрэгтэй дэд ерөнхийлөгчид энэ удаад:

-Сандагдорж овогтой Эрдэнэбат

-Санжмятав овогтой Пүрэвсүх

-Моломжамц овогтой Болд нар нэр дэвшиж байгаа юм байна.




Өнөөдөр бар өдөр

14 цагийн өмнө