NBA-н тамирчин Пау Газол охиндоо Кобегийн охины нэрийг өгчээ

NBA-н тамирчин Пау Газол охиндоо Кобегийн охины нэрийг өгчээ

NBA-ийн тамирчин Пау Газол болон түүний эхнэр Кэтрин нар энэ сарын 10-ны өдөр охинтой болсон. Тэгвэл тэд охиндоо домогт сагсан бөмбөгчин Кобе Брайнтын охины нэрийг өгсөн талаараа  цахим хуудаснаа бичжээ.

Пау Газол өөрийн цахим хуудаснаа "Бяцхан охин минь бидэндээ ирлээ. Урьд өмнө нь үүнээс илүү жаргалтай байсангүй. Элизабет Жианна Газол гэдэг үнэхээр учир утгатай нэр юм шүү" хэмээн бичжээ. Кобе Брайнт Пау Газол нар 2009, 2010 онд хамтдаа NBA-ийн аваргын цомыг өргөж байсан билээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө