“Оюу толгой”-н бүтээн байгуулалтад 500 сая ам.долларын зээл нэмж авна гэж мэдэгдэв

“Оюу толгой”-н бүтээн байгуулалтад 500 сая ам.долларын зээл нэмж авна гэж мэдэгдэв

“Рио Тинто” компани Монгол Улс дахь “Оюу толгой” зэсийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг босгохын тулд дахин 500 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж буй тухайгаа мэдэгджээ. 

Тус уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,9 тэрбум ам.доллараар огцом өсч, ашиглалтад орох хугацаа нь 21-29 сараар хойшилсныг өнгөрсөн оны долдугаар сард “Рио тинто” компани зарлаж байсан. “Оюу толгой”-н бүтээн байгуулалтын зардлыг анх 5.3 тэрбум ам.доллар гэж тооцоолж байсан юм. Ийнхүү зардал өсч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор эхний олборлолтын хугацаа 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургадугаар сард эхлэх аж.