ВИДЕО: Эрдэмтэд Сугар гаригаас "амьд биет"  байх магадлалтай шинж тэмдэг илрүүлжээ

ВИДЕО: Эрдэмтэд Сугар гаригаас "амьд биет" байх магадлалтай шинж тэмдэг илрүүлжээ

Нарны аймгийн хоёр дахь гараг болох Сугар гарагийн агаар мандлаас амьд организмтай холбоотой “фосфин” хэмээх хийг илрүүлсэн талаар Кардиффын их сургуулийн профессор Жэйн Гривз тэргүүтэй олон улсын судлаачид мэдэгджээ.

Фосфиныг /фосфорын гидрид, PH₃/ дэлхий дээр ихэвчлэн үйлдвэрт химийн урвалын үр дүнд гаргаж авдаг бөгөөд өнгөгүй, байгальд маш ховор тохиолдох хорт хий юм.

Уг хий нь манай дэлхий дээр амьд организмуудын задралын үеэр үүсдэг. Түүнчлэн аянга буух, галт уулын идэвхжилтийн үр дүнд бага хэмжээгээр ялгардаг бол Сугар гараг дээр энэ хийн нөөц их хэмжээгээр байгааг илрүүлсэн байна. 

Сугар гариг нь нүүрсхүчлийн хий, хүхрийн хүчлээс тогтсон агаар мандалтай. Хүхрийн хүчил нь дэлхий дээр шингэн төлөвт байдаг боловч тус гариг маш халуун учир хийн төлөвт оршдог. Иймээс эрдэмтэд сугар дээр фосфин хэрхэн үүсч буйг харахын тулд хэд хэдэн компьютер загвар гарган туршжээ. Туршилтын үр дүнд тэд тус гараг дээр фосфиний “ямар нэг нууцлаг эх үүсвэр” байгаа гэж дүгнэсэн байна. Судалгааны багийн ахлагч Австрали дахь Хатан Хааны хүрээлэнгийн судлаач Алан Дюфи 

“Энэ бол дэлхийгээс өөр гарагт амьдрал байх магадлалтайг харуулсан миний мэдэх хамгийн тод шинж тэмдгүүдийн нэг. Гэхдээ фосфин нь биологийн бус аргаар бий болох боломжгүй гэдгийг эхлээд батлан харуулах шаардлагатай байна” гэжээ.

Энэхүү нээлтийн үр дүнд Сугар гарагт амьд бичил биет байж магадгүй гэх таамаглалыг төрүүлээд байна. Учир нь фосфин нь хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг нянгийн харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог.  

Дэлхийтэй хамгийн ойр зайд оршдог, хэмжээний хувьд ч ойролцоо Сугар гараг нь астрономичдын хувьд судалгааны томооохон сэдэв болдог. Хэрвээ дэлхийн дулаарал үргэлжилсээр байвал эцэстээ манай гараг ийм халуун ертөнц болон хувирч магадгүй гэж зарим эрдэмтэд үздэг аж.

ҮЗЭХ:

Эх сурвалж: BBC, Nationalgeographic