“Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч”-ийг томилохгүй бол нүүрс тээвэрлэлтийг зогсооно гэв

“Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч”-ийг томилохгүй бол нүүрс тээвэрлэлтийг зогсооно гэв

Коронавирус цар тахал гарснаар Дэлхийн улс орны эдийн засаг, худалдаа муудаж буй. Энэ байдал манай улсын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс зэрэг экспортын бүтээгдэхүүнийг ч тойроогүй.

Иймд манай улс БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” гэх журмын боловсруулж өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж байна гэсэн мэдээлэл бий. 

Харин энэхүү “шуурхай экспорт”-ыг дагаж авилгын хана хэрэм босож, Тавантолгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч байна. Иймд нүүрс тээврийн жолооч нар тус асуудлыг зогсоох “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилохыг шаардаж” дараах мэдэгдлийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд хандаж гаргасан байна. Тээвэрчид энэхүү шаардлагаа энэ сарын 18-ны өдөрт багтаан шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн алхам болох нүүрс тээвэрлэлтээ зогсооно гэж мэдэгджээ. 

Нүүрс тээврийн жолооч нарын шаардлага

Нүүрс тээврийн жолооч нарын шаардлага




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө