Өнгөрсөн сард манай улсад ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгджээ

Өнгөрсөн сард манай улсад ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгджээ

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд 2020 оны наймдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, нийт тохиолдол 297 болжээ.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний найман сард 22 мянга болж буурчээ. Халдварт өвчин өмнөх оны мөн үеийнхээс 7166 (24.6%)-гаар буурахад салхин цэцгээр өвчлөгч 5713 (75.5%)-аар, цусан суулгаар өвчлөгч 1812 (48.2%)-оор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 719 (59.9%)-өөр, сүрьеэгээр өвчлөгч 156 (6.0%)- гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны найм дугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1327 болж, өмнөх сараас 231 (21.1%)-ээр нэмэгдэж, цусаар дамжих халдварын тохиолдол 18 болж, 9 (33.3%)-өөр, гэдэсний халдварт өвчин 320 болж, 224 (41.2%)-өөр, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 436 болж, 7 (1.6%)- гоор тус тус буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ