Японд 100-гаас дээш настай 80 мянга гаруй хүн амьдарч байна

Японд 100-гаас дээш настай 80 мянга гаруй хүн амьдарч байна

Хүн амын дундаж наслалтаараа дээгүүрт бичигддэг Японд 100-аас дээш настай иргэдийн тоо 80 мянга давсан талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам мэдээлжээ.Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 100-аас дээш настай иргэдийн тоо 9176 хүнээр нэмэгдсэн байна. Зуун настнуудын 88 хувь (70,975) нь эмэгтэйчүүд байгаа аж.

Хамгийн өндөр настай эмэгтэй 117 настай бөгөөд Фукуока мужид амьдардаг бол хамгийн өндөр 110 настай эрэгтэй Нара мужид аж төрж байна.

Өнгөрсөн жил Японд 100-аас дээш насны оршин суугчдын тоо анх удаа 70,000-ын босгыг давсан. Үүний зэрэгцээ шинжээчид одоогийн хүн ам зүйн асуудал хэвээр байвал 2053 он гэхэд Японы хүн ам одоогийн 127 саяас 100 сая, 2065 он гэхэд 88 сая хүн болж буурна гэж таамаглаж байна. Үүнээс гадна оршин суугчдын 38 хувь нь 60-аас дээш насныхан болох юм.

Эх сурвалж: Japannews