Ореганд гарсан түймрийн улмаас 10 хүн амь үрэгдэж, 22 хүн сураггүй алга болжээ

Ореганд гарсан түймрийн улмаас 10 хүн амь үрэгдэж, 22 хүн сураггүй алга болжээ

Номхон далайн баруун хойд хэсгээр дэгдээд буй түймэр АНУ-ын Ореган мужийг дайрч, 10 хүн амь үрэгдэн, 22 хүн сураггүй алга болсон талаар тус мужийн захиргаанаас мэдээллээ. Гал бүрэн унтраагүй тул эрлийн болон аврах үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирч байгаа аж.

Хэт халалтаас үүссэн түймрийн улмаас энэ сарын 11-ний өдрөөс эхлэн тус мужаас хагас сая гаруй хүнийг нүүлгээд байна. 

Одоогоор АНУ-ын баруун хэсгээр 87 хээрийн түймэр шатаж байна гэж Үндэсний байгууллага хоорондын гал унтраах төвөөс мэдээллээ. Галын улмаас ойролцоогоор 36 хүн амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: CNN