БНХАУ-ын коронавирусийн анхны вакцин 11-р сард бэлэн болно гэв

БНХАУ-ын коронавирусийн анхны вакцин 11-р сард бэлэн болно гэв

БНХАУ-ын бүтээж буй коронавирусийн халдварын анхны вакцин ирэх XI сард иргэдэд хүрнэ гэж Хятадын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн биологийн аюулгүй байдлын асуудал хариуцсан шинжээч У Гуйжэнь мэдэгдлээ. Тэрээр Хятадын төв телевизэд “Вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат маш амжилттай явагдаж байгаа учир 11,12 дугаар сард энгийн иргэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой” гэж мэдээлсэн байна.

У Гуйжэн мөн өөрөө вакцинд хамрагдсан бөгөөд өөрт нь ямар нэгэн гаж нөлөө илрээгүй гэв. 

Хятадын эмийн компаниуд одоогоор эмнэлзүйн үе шатандаа явж байгаа коронавирусийн есөн вакцин гарган авсан бөгөөд вакцинууд ойрын хугацаанд олны хүртээл болно гэж Хятадын эрх баригчид өмнө нь мэдэгдсэн. Эдгээр вакцинаас дөрөв нь туршилтын хамгийн эцсийн шат буюу гуравдугаар шатандаа явж байна.

Эх сурвалж: Chinadaily