А.Навальныйн өндийж суусан зураг цахим сүлжээнд цацагдлаа

А.Навальныйн өндийж суусан зураг цахим сүлжээнд цацагдлаа

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хордсоныхоо дараа анх удаа нийгмийн сүлжээнд өөрийнхөө зургийг нийтэллээ. Тэрээр өчигдөр /2020.09.15/ гэр бүлийн хамт авахуулсан зургаа “Instagram”хуудсандаа нийтэлж, "Сайн уу, Навальный байна, та бүхнийг санаж байна" хэмээн бичжээ.

Навальныйгийн талын эх сурвалж мэдээлэхдээ Алексей Навальный бүрэн эдгэрсэн бөгөөд ОХУ руу буцахаар төлөвлөж байгаа гэжээ.

ХБНГУ-ын аюулгүй байдлын албаны албан тушаалтан “А.Навальный Германд цагаачлах бодолгүй байна. Тэрбээр гэртээ харьж өмнө нь явуулж байсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвтэй байна” мэдэгдсэн юм. Түүнчлэн ХБНГУ-ын прокурорын газрын төлөөлөгчидтэй ярилцах үеэрээ А.Навальный өөртэй нь холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцохоос татгалзсан тухай мэдэгдээд байсан юм. 

Эх сурвалж: Lenta