Японы Ерөнхий сайдаар 71 настай Сүга Ёшихидэ сонгогдлоо

Японы Ерөнхий сайдаар 71 настай Сүга Ёшихидэ сонгогдлоо

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын (LDP) шинэ дарга Сүга Ёшихидэ дөнгөж сая тус улсын Ерөнхий сайдаар томилогдлоо. Түүнийг парламентын доод танхимын 462 депутатаас 314 нь дэмжсэн бөгөөд дээд танхимд ч олонхын санал авсан байна. Санал хураалтыг хууль тогтоох байгууллагын вэбсайтаар шууд дамжууллаа.

Үдээс хойш Сүга танхимынхаа бүрэлдэхүүнийг зарлах ёстой. Улс төр судлаачид Абэ Шинзогийн засгийн газрын сайд нарын бүрэлдэхүүнд гол албан тушаал хэвээр үлдэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

Тодруулбал, Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги, Сангийн сайд Таро Асо, Дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын сайд Казүёши Акаба, мөн Токиогийн олимп, Паралимпийн наадмыг хариуцсан сайд Сейко Хашимото, Эдийн засгийн сэргээн босголтын сайд Ясутоши нар суудлаа хадгалах нь тодорхой болсон.

Мөн Батлан ​​хамгаалах яамны тэргүүн Таро Коног Гадаад хэргийн сайдын орлогчоор ажиллаж байсан Абэгийн дүү Нобуо Киши орлох юм. 

Эх сурвалж: Japantimes




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө