Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үнэлгээг БНХАУ-ын Худалдааны яам хүлээн зөвшөөрчээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үнэлгээг БНХАУ-ын Худалдааны яам хүлээн зөвшөөрчээ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын/УЦС/ төсөлд хийсэн анхан шатны үнэлгээг БНХАУ-ын Худалдааны яам хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл зээлийн эргэн төлөлт хийх бүрэн боломжтой, эдийн засгийн хувьд Монгол Улсад нэн үр ашигтай төсөл гэдэгт санал нэг байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн бүтээн байгуулалтыг гүйцэтгэх компанид ямар босго шалгуур тавих талаарх саналаа Хятадын талд ирүүлэхийг хүсчээ.

Одоо Монголын талаас:

  • -Төслийн барилгын техникийн төлөвлөгөөг нарийвчлан сайжруулах,
  • -Эрдэнэбүрэнгийн УЦС-ын үйлдвэрлэсэн эрчим хүчээр баруун бүсийг хангах, илүү гарсан эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлэх нарийвчилсан  тооцоолол гаргах,
  • -Барилгын ажлыг гүйцэтгэх хугацааг илүү тодорхой болгох,
  • -Монголын талаас санхүүжүүлэх 5 хувийн санхүүжилтийн төлөвлөгөөг тодорхой гаргах,
  • -Төслийн ашиглалтын үеийн орлогыг нарийвчлан тооцох,
  • -Тус УЦС-д ажиллах боловсон хүчнийг сургаж, бэлтгэх зэрэг шаардлагууд байгаа аж.



Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө