"Амьжиргааны түвшин доогуур" гэсэн шалтгаанаар хоёр настай хүүхдээ үрчлүүлсэн байжээ

"Амьжиргааны түвшин доогуур" гэсэн шалтгаанаар хоёр настай хүүхдээ үрчлүүлсэн байжээ

“Хоёр настай эмэгтэй хүүхэд айлд өргүүлнэ" гэсэн зар фейсбүүкийн олон гишүүнтэй нэгэн группд нийтлэгдэж, цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд зар тавьсан эмэгтэй болон хүүхдийг үрчилж авсан иргэнийг олжээ.

Үрчилж авсан хүмүүс нь Төв аймгийн харьяаных байсан бол үрчлүүлсэн хүн нь хотын хаягтай хүн байж. Энэ үйлдлийн шалгалтын явцад залуу гэр бүл, амьжиргааны түвшин доогуур амьдралтай байсан зэрэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлгийн 11 дүгээр хэсэгт зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол гурван жил, амь нас нь хохирсон бол найман жил хүртэл хорих ялаар шийтгэхээр заасан байдаг.

Энэ үйлдлийн хувьд хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй байх юм бол эрүүгийн хуулийн 13.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгах юм байна.