Өмнөд Монголын асуудлаар эрдэмтэд НҮБ зэрэг Олон улсын байгууллагуудад ханджээ

Өмнөд Монголын асуудлаар эрдэмтэд НҮБ зэрэг Олон улсын байгууллагуудад ханджээ

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн, дэлхийд гайхалтай босоо монгол бичиг буюу 70 жилийн турш Өмнөд Монголын сургалтын системд тус хэл бичгээр орж байсан,  түүх, уран зохиол, улс төрийн хичээлүүдийг энэ оноос эхлэн зөвхөн Хятад хэлээр нэгдүгээр ангиас нь оруулах шийдвэр гаргаад буй. 

Үүнтэй холбоотой дэлхийн 14 орны 70 гаруй монгол судлал, хэл шинжлэх, түүх антропологийн эрдэмтэн, судлаачид хамтран Өмнөд Монголд хэрэгжүүлж буй шинэ хэлний сургалтын бодлогыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж НҮБ-ын байгууллагын удирдлага, Олон улсын хүний эрхийн байгууллагууд, Европын холбоо, Германы канцлер А.Меркел зэрэг улс төрчид, байгууллагуудад хандаж захидал илгээжээ.