13 настай хүүд “Аллахыг доромжилсон” гэсэн шалтгаанаар 10 жилийн хорих ял оноожээ

13 настай хүүд “Аллахыг доромжилсон” гэсэн шалтгаанаар 10 жилийн хорих ял оноожээ

Нигерийн баруун хойд хэсэгт орших Кано мужид 13 настай Омар Фарук хүүг найзтайгаа муудалцахдаа Аллахыг хараасан гэсэн шалтгаанаар шүүхээс 10 жилээр хорих ял оноожээ. Түүний өмгөөлөгч Кола Алапинни энэхүү явдал нь хүүхдийн эрх, Нигерийн үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэн энэ сарын 7-нд давж заалдах өргөдөл гаргасан байна.

Тэрээр бурхныг доромжилсон хэргээр цаазын ял авсан Шариф-Аминут хэмээх өөр нэгэн хүний хэрэг дээр ажиллаж байхдаа Фарук хүүгийн талаар олж мэдсэн байна.

Өмгөөлөгч Кола Алапинни "Тэднийг нэг өдөр, нэг шүүгч, нэг шүүх дээр, бурхныг доромжилсон хэргээр буруутгагдсаныг би мэдсэн бөгөөд Омарын талаар хэн ч юу ч хэлээгүйд их гайхаж байна. Тиймээс би яаралтай давж заалдах өргөдөл гаргасан” хэмээн ярьжээ.  Гэсэн ч шүүхээс түүнийг Омар Фарук хүүтэй уулзах зөвшөөрөл олгохгүй байгаа аж.

Энэ асуудалд НҮБ-ын Хүүхдийн сан "маш их санаа зовж байгаагаа илэрхийлж" шийдвэрээ эргэн харахыг Кано мужийн шүүхэд сануулсан байна.  Кано муж нь Нигерийн ихэнх мусульман шашинтай улсуудын нэгэн адил иргэний хуулиас гадна шариатын хуулийг хэрэгжүүлдэг юм.

Эх сурвалж: CNN