ЭМЯ: 807 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

ЭМЯ: 807 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 807 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй хэмээн ЭМЯ өнөөдөр (2020.09.17) мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 311  байгаагаас 301 нь эдгэрээд байна.

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11:00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг байсан ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.