Н.Энхбаяр: БНХАУ-ын өрийн хавх манай улсад бодитоор тулгархаар байна

Н.Энхбаяр: БНХАУ-ын өрийн хавх манай улсад бодитоор тулгархаар байна

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И манай улсад айлчлаад өчигдөр буцсан. Түүний айлчлалтай холбогдуулан хоёр улсын эдийн засгийн харилцааны талаар Эдийн засагч Н.Энхбаяр өөрийн байр, суурийг илэрхийлсэн байна. Тэрбээр энэ үеэр анхаарч үзэхүйц хэд, хэдэн асуудлыг хөнджээ. 

Тодруулбал, тэрбээр "БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгын хүрээнд улс орнууд өрийн хавханд орж болзошгүйг олон улсын байгууллагууд байнга анхааруулж байна. Зээл тусламж авч буй орон бодлогоо хэрэгжүүлж, алсын хараатай 2-3 жилийн дараахийг харах ёстой. Энэ төсөл үр ашигтай байж чадах уу гэдгийг бодох ёстой юм. Их Британийн судалгааны байгууллага өрийн хавхаар дамжуулсан дипломат бодлого гэдэг судалгаа гаргасан. БНХАУ зээл өгөхдөө үр ашигт нэх анхаарахгүй. Харин бид маш сайн анхаарч, судалгаатай хандах ёстой. БНХАУ-ын зээлээс хамааралтай хөгжиж буй засаглалын хувьд чадавхи муутай гурван орон өрийн хавханд орсон. Үүнийг манай бодлого тодорхойлогчид маш сайн бодох ёстой. 

Ирэх гурван жилийн хүлээгдэж буй өрийн дарамт их. Төгрөг, юанийн своп хэлцлийн өрөө яаж төлөх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Дунд болон урт хугацаандаа маш хүнд асуудалд бид орохоор байна " гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө