Хятадын таван иргэн цахим гэмт хэрэг үйлдэж, 100 гаруй иргэн, байгууллагыг хохироожээ

Хятадын таван иргэн цахим гэмт хэрэг үйлдэж, 100 гаруй иргэн, байгууллагыг хохироожээ

Өчигдөр /2020.09.16 / АНУ болон гадаадын 100 гаруй компани, иргэнийг залилсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, БНХАУ-ын таван иргэн, Малайзын гурван иргэн онлайн тоглоом ашиглан дэлхий даяар 100 гаруй хүнд нэг сая ам.долларын хохирол учруулсан байна.

Хэрэг шалгалтын явцад тэдгээр этгээд нь 2018 оноос эхлэн цахим халдлага үйлдэж, иргэдийг хохироодог байсан нь тогтоогджээ.

Түүнчлэн хакерууд АНУ, Хонгконг, Тайванийн арав гаруй "нэр хүндтэй" их сургуулиудыг хүртэл онилсон байсан хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна. Үүнээс гадна уг хэрэгт оролцсон таван хятад иргэн байгаа бөгөөд тэд одоогоор БНХАУ-д байх магадлалтай байгаа аж.

Одоогоор хэргийг үйлдсэн Жан Хаоран, Тан Дайлин нарт "Компьютер хакердах ажиллагаа"-д оролцсон, "видео тоглоомын компаниудыг хакердаж мөнгө олохыг завдсан", ашиг олох зорилгоор видео тоглоомын валют  худалдсан гэх мэт 25 зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө