Гурвансайханчууд сумандаа төгөл бий болгожээ

Гурвансайханчууд сумандаа төгөл бий болгожээ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд сүүлийн жилүүдэд сумандаа мод тарих үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлжээ. Амьдарч буй орчноо сайжруулж ойжуулах, арчилж тордон ургуулах ажлыг амжилттай хийсний үр дүнд тарьсан бүхий л мод ургасныг зургаас харж болно. 

Мөн тус сум нь авто болон явган хүний засмал замыг тавьж, төвийн өрхүүдээ нэгдсэн дулаанаар хангах, шинээр сургууль, цэцэрлэгүүд барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа аж.