ШУУД:Нүүрс тээврийн замд жолооч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

ШУУД:Нүүрс тээврийн замд жолооч нар амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

Коронавирусийн цар тахал дэгдсэнээс, манай улсын уул уурхайн экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Иймээс Засгийн газраас БНХАУ-д худалдаалдаг нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон гарц” журмыг боловсруулж,  өдөрт найман сая ам.долларын нүүрсний экспортыг хийж байгаа юм.

Энэхүү “шуурхай экспорт”-оос үүдэн Таван толгойн нүүрст ашиг сонирхолтой албан тушаалтнуудын өөр хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд гарч эхэлсэн байна. Мөн нүүрс тээврийн гурван ч жолооч уртын замд амь насаа алдсан төдийгүй, өнөөдөр/2020.09.17/ нэг жолооч осолдон эмнэлэгт хүргэгджээ. Иймд нүүрс тээврийн жолооч нар “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилох” шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд тавиад буй. Шаардлагыг есдүгээр сарын 18-ны өдөр буюу маргаашийн дотор биелүүлэхгүй бол жолооч нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм. Бид нөхцөл байдлыг газар дээрээс нь тодруулахаар нүүрс тээврийн жолооч Н.Ялагдашгүйтэй холбогдож, мэдээллийг шууд дамжууллаа.