Ухань хот олон улсын анхны нислэгээ хүлээн авлаа

Ухань хот олон улсын анхны нислэгээ хүлээн авлаа

Коронавирусийн халдварын тархалтын голомт болоод байсан Хятадын Хубэй мужийн Ухань хот цар тахлын улмаас долоон сар завсарласны дараа олон улсын зорчигч тээврийн анхны нислэгээ хүлээн авчээ.

Хятадын Төв телевизээр мэдээлснээр Өмнөд Солонгосын агаарын тээврийн “T-Way Airlines” компанийн Сөүл-Ухань чиглэлийн нислэг орон нутгийн цагаар лхагва гарагт/2020.09.16/ 10 цаг 48 минутад "Тяньхэ" олон улсын нисэх онгоцны буудалд газарджээ.

Онгоц үдийн цайны дараа буцсан байна. Сөүл-Ухань чиглэлийн нислэгийг лхагва гараг бүр долоо хоногт нэг удаа үйлдэх аж. Одоогийн байдлаар Ухань хотын "Тяньхэ" нисэх буудал дотоодын 73 чиглэлд зорчигч тээврийн нислэгээ сэргээгээд байгаа бөгөөд өдөр бүр 500 орчим нислэг үйлддэг байна.

Эх сурвалж: Chinamorningpost