Германд лалын шашинтнууд халдлагад өртөх тохиолдол нэмэгдэж байна

Германд лалын шашинтнууд халдлагад өртөх тохиолдол нэмэгдэж байна

Герман улсад лалын шашинтнуудыг эсэргүүцсэн халдлага нэмэгдэж байгаа талаар тус улсын Аюулгүй байдлын хорооноос мэдээлжээ. Урьдчилсан дүгнэлтээр зөвхөн өнгөрсөн онд гэхэд 871 иргэн халдлагад өртөж, хоёр хоёр иргэн нас барсан бол 33 хүн шархаджээ.

Герман улс 2017 оноос эхлэн энэ төрлийн гэмт хэргийг тусад нь бүртгэж байгаа бөгөөд 2019 онд гарсан нийт хэргийн тоог албан ёсоор зарлаагүй байна. 2018 онд 910 халдлага үйлдэгдсэн бөгөөд, үүнээс 48 нь сүм хийд рүү халджээ. Халдлагын 90 гаруй хувийг хэт барууны үзэлтнүүд үйлдсэн гэж мэдээллээ.

Эх сурвалж: DW