М.Мөнхшүр: Талийгаач охины хойд эцэг 36 настай Б гэгчийг сэжигтнээр шалгаж байна

М.Мөнхшүр: Талийгаач охины хойд эцэг 36 настай Б гэгчийг сэжигтнээр шалгаж байна

Өчигдөр буюу энэ сарын 20-ны өдөр есөн настай охин духан тус газраа шархадсан байдалтай нас барсан хэрэг гарсан. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шалгаж ажиллахад тус хаягт оршин суух хаягтай 9 настай эмэгтэй Э нас барсан нөхцөл байдал тогтоодсон байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрээс торуулахад "Энэ хэрэгт талийгаач охины хойд эцэг 36 настай Б гэгчийг сэжигтнээр Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэргийн газраас хараа архины шил, пивоны лааз зэргийг хураан авсан. Хөршүүд хяналт тавьдаг, хүчирхийлэл гарч буй бол цагдаагийн байгууллага дууддаг байя" гэлээ.