НИТХ-ын шилдэг төлөөлөгчөөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл шалгарлаа

НИТХ-ын шилдэг төлөөлөгчөөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл шалгарлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Чуулганы үеэр НИТХ-ын Ажлын албаны дүгнэлтээр есөн төлөөлөгчийг шилдгээр шалгаруулав. Үүний нэгээр НИТХ-ын Төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийг ахлан, санал санаачилга гарган ажилласан төлөөлөгчөөр шалгарсан байна.

Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан юм.