Хятад улсын иргэд хяналтгүй хилээр зөрчсөн гэдэг нь худал гэв

Хятад улсын иргэд хяналтгүй хилээр зөрчсөн гэдэг нь худал гэв

Өнөөдөр ОБЕГ, Хил Хамгаалах Ерөнхий газар болон Цагдаагийн Ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хилээр хятад иргэд хяналтгүй зорчиж байна” гэх мэдээлэл цацагдсаныг няцаасан юм. Энэ талаар ярихдаа “Хилээр нэвтэрч буй бүх хүн хяналтад байдаг. Хууль бусаар хил нэвтэрсэн нэг ч хүн үгүй” гэж мэдэгдлээ.

Энэ талаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян “Улс орны бүтээн байгуулалт томоохон төсөл хөтөлбөрүүдэд ажиллах гадаадын инженер, техникийн ажилтнууд, олон улсын тендэр шалгаруулалтын журмаар шалгарсан ААН, байгууллагын мэргэжилтнүүдийг тусгай төлөвлөгөөний дагуу Улсын онцгой комисс, Шуурхай штабаас зохион байгуулалттайгаар татаж байна. Энэ хүрээнд Замын-Үүд боомтоор орж ирсэн Хятадын нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг хил нэвтэрсэн даруйд нь Ковид-19-ийн шинжилгээнд хамруулж цагдаагийн хяналтан дор тусгаарлах байр луу тээвэрлэж байна. Тээвэрлэх явцдаа ямар нэгэн зогсолт хийхгүй. Тусгай горимоор хүргэж  21 хоног тусгаарлаж байна” гэлээ.

Хил хамгаалах байгууллага хяналт шалгалтгүйгээр иргэдийг хилээр бөөнөөр нэвтрүүлсэн зэрэг нь ташаа мэдээлэл гэсэн юм.