Эрдэмтэд Хятадын газар нутгаас 125 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг олжээ

Эрдэмтэд Хятадын газар нутгаас 125 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг олжээ

БНХАУ-ын археологичид 125 сая жилийн настай үлэг гүрвэлийн зүйлийн чулуужсан яс олжээ. Маш сайн хадгалагдан үлдсэн үлэг гүрвэлийн ясыг Хятадын зүүн хойд хэсэгт орших алдарт Иксянь тогтцоос илрүүлсэн байна. Судлаачдын үзэж буйгаар үлэг гүрвэлүүд галт уулын дэлбэрэлтэд өртөж үхсэн бөгөөд галт уулын лаав дээгүүр нь зузаан хурдаст давхарга тогтоожээ. Эрдэмтэд тус үлэг гүрвэлийг Цэрдийн галавын үед амьдарч байсан бөгөөд сүүлний урт, хөлийн бүтцэд үндэслэн маш хурдан гүйдэг жижиг өвсөн тэжээлтэн гэж дүгнэжээ.

Эх сурвалж: CNN