Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн БНСУ-ын иргэнд 30 жилийн хорих ял оноолоо

Монгол Улсын иргэний амийг хөнөөсөн БНСУ-ын иргэнд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Монгол Улсын иргэн, эмэгтэй, 56 настай Б амиа алдсан хэрэг гарсан. Тус хэргийг түүнтэй 2018 онд таскинд танилцсан БНСУ-ын иргэн, 59 настай, эрэгтэй Б үйлдсэн болох нь тогтоогдсон юм. Тэд 2018 оны долоодугаар сараас уулзаж эхэлсэн бөгөөд хамтдаа хоолны газар нээж ажиллуулахаар төлөвлөж байжээ

Гэвч БНСУ-ын иргэн Б нь Монгол Улсын иргэний цуглуулсан 30 гаруй сая вонд шунасны улмаас амь насанд нь хүрсэн гэсэн юм. Энэхүү хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.09.21/ болж хэрэгтэн Б-д 30 жилийн хорих ял оноосон байна.

Тэгү хотын шүүхээс “Хохирогчийн итгэж өгсөн 30 гаруй сая воныг аваад зогсохгүй эмэгтэйн амь насанд хэрцгийгээр хүрснийг нь үндэслэн 30 жилийн хорих ял оноож байна” хэмээн мэдэгджээ. Хэргийг эргэн сануулахад, хэрэгтэн А нь эхэндээ хохирогч Б-г хаана байгааг мэдэхгүй гэж хэлсэн ч тодорхой нотлох баримтуудыг дэлгэхэд "Хэрэлдэж байгаад уурандаа санамсаргүйгээр хэргийг үйлдсэн" гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Мөрдөн байцаалтаар хэрэгтэн А "Б надтай хамт хоолны газар ажиллуулья гэхэд нь би дургүйцсэн. Гэтэл байн, байн шалтгааныг асуугаад байсан болохоор уурандаа алсан" гэж хэлж байсан юм.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас “А нь өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын нэгэн тариалангийн тосгонд өөрийн машин дотроо хуучны танил Монгол Улсын иргэн Б (56 настай, эмэгтэй)-тэй муудалцсаны улмаас хоолойг нь хэрчиж амийг нь хохироосон хэрэг үйлдсэн. Мөн тэр, Б-ийн цогцсыг тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах нэгэн тариалангийн талбайд булсан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэж байсан юм.