Д.Эрдэнэбат, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Болор нарын өмгөөлөгчтэй уулзжээ

Д.Эрдэнэбат, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Болор нарын өмгөөлөгчтэй уулзжээ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа 409 дүгээр ангид саатуулагдаж буй Ардчилсан намын гишүүд болох Д.Эрдэнэбат, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Болор нарын өмгөөлөгчтэй уулзаж бодит байдлын талаар мэдээлэл сонссон байна. 

Мөн цаашид хэрхэх талаар санал солилцжээ. Хоригдож буй гишүүдээ анхаарч, санаа зовнин дараагийн шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл анхааралтай ажиглаж буйг энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн юм. Шүүхээс Д.Эрдэнэбат, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Болор нарт ял оноосон бөгөөд давж заалдах шатны шүүх хурлыг хүлээж буй.