УИХ-ын гишүүн Н.Учрал Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн Н.Учрал Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон албаны хүмүүстэй уулзаж, Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн уулзалтаар эдийн бус баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, Оюуны өмчийн тухай хууль энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбоотой дагалдан гарах багц хууль, 10 журмуудыг боловсруулах үйл явцыг сонсож, санал солилжээ.