МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар М.Цэлмүүнийг томилов

МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар М.Цэлмүүнийг томилов

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр /2020.09.22/ болж, дотоод зохион байгуулалтын хэд хэдэн асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн байна.

Уг хурлаар МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар Манлайжавын Цэлмүүнийг томилжээ. М.Цэлмүүн нь 1991 онд төрсөн. БНХАУ-ын Цинхуа их сургуулийг төгссөн. Орос, англи, хятад, япон хэлний мэдлэгтэй. УИХ-ын Тамгын газар, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, “ОIO” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн ажээ.