ФОТО: Амьд мэт харагдах хаадын лааны тосон баримлууд

ФОТО: Амьд мэт харагдах хаадын лааны тосон баримлууд

Эзэн Чингис хааны залгамжлагч, алтан ургийн суут хаан Хубилай сэцэн хааны мэндэлсэний 805 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн лхагва гарагт /2020.09.23/ Монголын үндэсний музейд “Хубилай хаан ба Монгол жанжид" үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Хубилай хаан болон Монголын эзэнт гүрний үеийн түүхэн хүмүүсийн дүрийг лааны тосон барималаар урласанаараа онцлог бүхий тус үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 23 хүртэл буюу нэг сарын турш үзэгчдийн хүртээл болох аж.

Тасалбарын үнийн хувьд:

  • Том хүн 10000₮
  • Гэр бүл 6000₮
  • Оюутан 2500₮
  • Монгол улсын Соёлын Сайдын тушаалаар 18 хүртэлх насны хүүхэд үнэгүй. Мөн 60-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үнэгүй үйлчлэх юм байна.