Төв цэнгэлдэхийн орчимд 2500 машины зогсоолыг бэлэн болгожээ

Төв цэнгэлдэхийн орчимд 2500 машины зогсоолыг бэлэн болгожээ

Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат өнөөдөр /2019.07.08/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Үндэсний баяр наадмын үеэр авто машинд долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэхийн орчимд 2.500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон. Мөн Хүй долоон худагт 7.500, нөөцөд 6.000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн иргэд зөвшөөрлийн ард байгаа явах маршрутыг анхаарах хэрэгтэйг санууллаа. 




Хуульчид жагсана

26 минутын өмнө