ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирустай холбоотой цаг үеийн асуудлаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө.

Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 417 сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна.

Одоогоор манай улсад коронавирусийн зөөвөрлөгдөн орж ирсэн  313 тохиолдол бүртгэгдсэнээс 303 хүн эдгэрч, 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа аж. Эмчилгээнд байгаа хүмүүсийн 8 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүн хүндэвтэр байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.




Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ