Япон улс аравдугаар сараас жуулчдаас бусад бүх зорчигчдод хилээ нээнэ

Япон улс аравдугаар сараас жуулчдаас бусад бүх зорчигчдод хилээ нээнэ

Япон улс аравдугаар сараас дэлхийн бүх улсын иргэдэд хилээ нээх төлөвлөгөөтэй байгаа талаар тус улсын шинэ ерөнхий сайд Ёшихидэ Сүга өчигдөр мэдээлжээ. Ингэхдээ жуулчдаас бусад төрлийн зорчигчдод хилээ нээх гэнэ. Тиймээс уг шийдвэр нь шинэ хичээлийн жилтэй холбоотойгоор гадаадын оюутнуудад голлон чиглэж байгаа бололтой. 

Энэ талаар Ерөнхий сайд Сүга "Олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нь эдийн засгаа сэргээхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээ юм" хэмээн мэдэгджээ.

Тэдний зүгээс өдөрт нэвтрүүлэх гадаадын иргэдийн тоог 1,000 орчмоор хязгаарлах төлөвлөгөөтэй байгаа аж. Япон улс ийнхүү дэлхийн бүх оронд хилээ нээх болсон шалтгаан нь тус улсад сүүлийн үед коронавирус илрэх нь багассаны дээр, онгоцны буудал дээр шинжилгээ хийх хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотой юм байна.

Эх сурвалж: APnews




Нийслэлийн МАН-ын хороо хуралдана

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ